Монгол Улсын Их Хурлын 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор батлагдсан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улсын улс төрийн гадаад бодлогын нэг хэсэг нь “АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх” гэж заасан. Монгол Улс уг бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өндөр хөгжилтэй орнуудтай улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж байгаа билээ.

Түншлэлийн харилцаатай улс орнууд

Улс Түншлэлийн харилцаа Эрх зүйн үндэс

 

1. БНХАУ Иж бүрэн стратегийн түншлэл 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин манай улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан тунхаглал”
2. ОХУ Иж бүрэн стратегийн түншлэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр байгуулсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”
3. Япон Стратегийн түншлэл 2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Японд хийсэн айлчлалын үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”
4. БНЭУ Стратегийн түншлэл 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”
5. АНУ Стратегийн түншлэл 2019 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 3-ны өдрүүдэд Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр гаргасан “Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын стратегийн түншлэлийн тухай тунхаглал”
6. Турк Иж бүрэн түншлэл 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди БНТУ-д айлчлах үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”
7. ХБНГУ Иж бүрэн түншлэл 2008 онд ХБНГУ-ын Ерөнхийлөгч Хорст Көлер манай улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан тунхаглал”
8. БНСУ Иж бүрэн түншлэл 2011 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Баг манай улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”
9. Канад Өргөн хүрээтэй түншлэл 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди Канад улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”
10. Австрали Өргөн хүрээтэй түншлэл 2007 онд Австралийн Гадаад хэргийн сайд Александр Доунэр манай улсад айлчлах үеэр хийсэн мэдэгдэл